Хэрэглэгчийн сэтгэл ханамж бол бидний хамгийн хүчтэй маркетинг, харин франчайз эзэмшигчийн амжилт бол бидний бизнесийн амжилт юм. Капсул технологид тулгуурласан манай франчайзийн загвар нь мэргэжлийн баристад суурилсан бус, өндөр технологийн “plug-and-play” буюу шууд хэрэгжүүлэх боломжтой кофе шопын системийг санал болгож байгаагаараа онцгой.


Франчайз – Хамтын амжилт, бодит үр дүн
Одоогоор:
7 салбар үйл ажиллагаагаа нээсэн ажиллаж байна
6 салбар гэрээгээ байгуулан, засвар үйлчилгээгээ хийн тун удахгүй ашиглалтад орохоор ажиллаж байна
20+ албан байгууллага, хувь хүмүүс франчайз эзэмших хүсэлтээ өгөөд байршил, бизнесийн орчны судалгаа хийгдээд явж байна
Бид 2025 оны төлөвлөгөөнд зөвхөн 10 франчайз эзэмигчидтэй хамтран ажиллахаар тусгасан боловч, маш их хүсэлт ирж байгаа тул төв оффистойгоо зөвшилцөн салбаруудын тоог хязгаарлахгүй, аль болох бизнес эрхлэгчиддээ боломж олгохоор шаргуу ажиллаж байна
Манай франчайзын давуу талууд:
Хурдтай үйлчилгээ: 30 секундэд кофе бэлэн болно
Засвар үйлчилгээ: Кофе машин доголдвол баталгаат хугацаанд үнэгүй засвар, солих үйлчилгээтэй
Иж бүрдэл: Тоног төхөөрөмж, маркетинг, брэндийн багц Тогтвортой нийлүүлэлт: Зах зээлийн ханшаас хямд үнээр, НӨАТ-тэй авах боломжтой
Чанар: Дэлхийн стандарт амтыг хамгийн хурданаар хэрэглэгчийн гарт хүргэх боломж болон, лого ашиглах эрх
Франчайз багц – 80,000,000 ₮ (Наян сая төгрөг)
Cafe Capsule-ийн франчайз багц нь “coffee shop in a box” буюу нэг багц дотор бүгдийг шийдсэн кофе шопын шийдэл юм. Франчайз эзэмшигч танд сүүлийн үеийн зөвхөн капсул технологид суурилсан машин, брэндчилсэн материал, сургалт, тогтмол дэмжлэгийг нэг дороос хангаж, капсул кофенд тулгуурласан нэгдсэн нэг стандарттай кофе шопыг нээн ажиллуулахад шаардлагатай үндсэн бүх зүйлс багтсан болно.
Мэргэжлийн капсул кофе машин, шинэхэн жимсний шүүс шахагч машин, Ones дижитал өөрөө өөртөө үйлчлэх киоск систем
Нэг сарын дээд зэрэглэлийн капсул кофе
Бүх тоног төхөөрөмж, өдөр тутмын үйл ажиллагаанд зориулсан стандарт ажиллагааны заавар, ажилтны сургалт
Нэг удаагийн халуун болон мөстэй кофены аяга, хормогч, доторх лого чимэглэл, гадна хаяг зэрэг нэг хэв маяг бүхий брэндийн шийдэл
Цэсний дизайн, медиа контент хөгжүүлэлт, маркетинг, менежментийн зөвлөгөөг 3 жилийн турш төв оффисоос үзүүлэх
Орлогыг нэмэгдүүлэх, зардлыг оновчтой болгоход чиглэсэн санхүү, үйл ажиллагааны зөвлөгөө
Франчайзын мэдээлэл авах
Холбоо барих
Ажлын өдрүүдэд 09-20 цаг
Цахим шуудан
Phone
sales@psgroup.mn
+976 9914 1361
© 2025 Кафе Капсул ХХК
