Монголын анхны капсул кофе шопын франчайз – Cafe Capsule

Монгол Улс болон Зүүн Өмнөд Азийн хэмжээнд өндөр чанартай кофег хамгийн амттай хөлдөөсөн тортны хамт хүн бүрт чанартайгаар хүргэхийн тулд уламжлалт бариста-суурьт загварыг халж, хэн ч, хаана ч нээн ажиллуулах боломжтой нарийн технологид суурилсан капсул системээр бүрэн орлуулах.

Зорилго
Алсын хараа

Өндөр чанартай кофе болон амтат торт дээр төвлөрсөн франчайз системийг бий болгохын тулд франчайз эзэмшигч бүрийг “шууд-ажиллуулахад-бэлэн” капсул технологийн шийдэл, иж бүрэн сургалт, цаашид нэмэгдэх боломжтой меню хангах. Ингэснээр бариста шаардахгүйгээр тогтмол хурд, нэг стандарт амтыг гарган хэрэглэгчийн итгэлийг олж ашиг орлогоо нэмэгдүүлэх, хамтдаа өсөх.

Бидний түүх

2025 оны 5-р сарын 20-ны өдөр байгуулагдсан ба 2024 оноос эхлэн бизнес санаагаа олоод туршиж явсаар ийнхүү үүсгэн байгуулсан. Монгол Улсад анхны Капсул кофе шопыг үүсгэн байгуулж, цаашлаад бүрэн цогц системийг БНСУ-аас оруулж ирж буй Монголын анхны капсул кофе франчайзыг албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн. Бид өөрсдийн энэхүү франчайзыг кофе шоп ажилуулах хүсэлтэй иргэдэд мэргэжлийн бариста шаардлагатай байдаг нь хамгийн том сул болж буйг олж харан оруулж ирсэн бөгөөд манай капсул кофе машин нь ганцхан товчлуур дараад Дэлхийд танигдсан стандарт амтыг гаргах боломж олгож байгаа юм. Ингэснээр ямар ч хүн ажлуулахад тохиромжтой гэдэгээрээ хэрэглэгчидэд таалагдаж байгаа төдийгүй, хурдан шуурхай, өртөг хямд гэх мэт маш олон давуу талуудыг франчайз эзэмшигчидэд олгож байна.

Манай франчайз модел нь зөвхөн капсул технологид суурилсан кофе шопуудад зориулагдсан машин ашигладаг бөгөөд нэгдсэн стандарт ажиллагаанд тулгуурлан хэрэглэгчдэд хурдан шуурхай, нэгэн жигд амттай кофе болон дессертээр үйлчилдэг. Үүгээрээ франчайз эзэмшигчдэд хэрэгжүүлэхэд хялбар багц бүхий бэлэн бизнес моделийг шийдлийн хамт санал болгож байна.

Улаанбаатар болон орон нутагт өнөөдрийн байдлаар нийт 7 салбар нээгдэн ажиллаж байгаа бөгөөд, 6 салбар гэрээгээ байгуулсан засварын шатандаа явж байна.

Бид NESCAFÉ Dolce Gusto капсул, Starbucks капсул, болон Blue House капсул зэрэг дэлхийн тэргүүлэгч брэндийн капсул кофег бариста шаардлагагүйгээр хурдтай, нэгэн жигд амт, болон тав тухтай орчинд хэрэглэгчиддээ хүргэн ажиллана.

Түгээмэл асуулт, хариулт

Кофе шоп дээрээ капсул кофе зардаг уу?

Тийм, манайх дан ганц кофе шопын үйл ажиллагаа биш бөгөөд давхар капсул кофе машин, Dolce Gusto болон Starbucks capsule кофенуудыг зах зээлийн үнээр, НӨАТ-тайгаар зарж байгаа.

Капсул кофегоо хаанаас оруулж ирдэг вэ?

Бүгд Найрамдах Солонгос Улсаас албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг.

Капсул кофе болон кофе машин онлайн захиалга байгаа юу?

Байгаа, shop.psgroup.mn хаягаар ороод захиалгаа өгөөд хүргүүлээд авч болно.

Франчайз сонирхсон хүмүүс хаанаас мэдээлэл авах вэ?

Манай вэбсайтны франчайз сонирхох хэсгээс юмуу эсвэл sales@psgroup.mn хаягаар хүсэлтээ явуулаад уулзалт товлож болно.